Япон бол дэлхийн хамгийн их хөгширсөн үндэстэн. Хүн амын дөрөвний нэгээс илүү хэсэг нь 65 ба түүнээс дээш настай.
Хүн амын хөгшрөлт нь Японы эдийн засагт дарамт болж эхлээд байгаа. Гэтэл сүүлийн жилүүдэд нэгэн хачин үзэгдэл ажиглагдах болсон нь Японы өндөр настнууд жижиг гэмт хэрэг санаатай үйлдэн шоронд орох болсон явдал юм.
Өндөр настнуудын өдүүлсэн гэмт хэргийн өсөлт бусад насны бүлгийнхнээс илүү хурдтай нэмэгдэж, сүүлийн 20 жилийн дотор дөрөв дахин өссөн байна.
Шоронгийн хоригдлуудын таван хүн тутмын нэг нь өндөр настан болжээ. Тэдний дотор ахмад настай 10 хоригдол эмэгтэй тутмын 9 нь дэлгүүрээс хулгай хийсэн хэргээр хоригдсон байна.
Харж хандах хүнгүй өндөр настнууд олширсонтой энэ үзэгдэл холбоотой гэнэ. 1985-2015 оны хооронд гэртээ ганцаараа амьдардаг өндөр настны тоо 600 хувь өссөн байна. Дэлгүүрээс хулгай хийгсдийн тал нь гэртээ ганцаараа амьдардаг байгаа юм. Мөн засгийн газрын тоо баримтаас үзвэл ахмадуудын 40 хувь нь ямар ч гэр бүлгүй, эсвэл тэдэнтэйгээ холбоогүй амьдардаг гэжээ.
Ахмадууд шоронд байхдаа тун сэтгэл өөдрөг, ганцаардалгүй, нийгэм дотор амьд харилцаанд байдаг нь таалагддаг гэнэ. Мөн шоронд амьдрах зардал нь наранд халамж үйлчилгээ авч амьдрахаас хамаагүй хямд.
Бусад улс оронд, тухайлбал АНУ-д нийгмийн халамж үйлчилгээ авч чаддаггүй хүмүүс шоронд санаатай орох үзэгдэл байдаг. Гэхдээ Японы өндөр настнуудын асуудал эрх баригчдын санааг зовоох хэмжээнд байгаа юм.
Санаатай шоронд хоригдох явдалтай тэмцэхийн тулд засгийн газар эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах арга хэмжээг авч байгаа ч үр дүн харагдахад эрт байгаа гэнэ.
Нийгэм ангилалаас илүү ихийг
“ТАНЫ ХҮҮХЭД ХАРАНХУЙ ШӨНӨӨР хурдан морь унаж яваад МАШИН МӨРГӨЖ ухаан алдаж унасан
Жил бүр олон хэвлэл мэдээллийн байгууллага өвөл, хаврын хүйтэн болоод тоосжилт ихтэй улиралд хурдан морь уралдуулахгүй байх дээр сэдэв хөнддөг, …
С.Баярцогт руу 10 сая ам.доллар шилжүүлснийг тогтоосон байна.
Швейцарийн дээд шүүх Рио Тинто корпорацид Оюутолгой төслийг байгуулахад ажилласан Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд, …
“Авто зам экспо-2018” үзэсгэлэн үргэлжилж байна
“Авто зам экспо-2018” шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн- бага хурал Corporate hotel & Convention centre-д хоёр дахь өдрөө …